IMG-LOGO
 2020-05-22

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭН Х.БААТАРГЕЛЬД

 

 

Иргэн Хавдолын Баатаргельд: Миний эгч нийт 20 жил мал маллаж улсдаа хөдөлмөр эрхлэн амьдарч байгаад группт орсон. Группт орсоноосоо хойш хөдөлмөр эрхлэхгүй хэвтэрт байж байгаад тэтгэвэрт гарах нас болоод тэтгэвэрт гарах гэсэн боловч ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн учраас шүүхэд хандсан.

Миний эгч хэвтэрт байдаг учраас би эгчийнхээ өмнөөс шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хурдан шуурхай шийдвэрлэж өгсөнд баяртай байна.

Одоо би шүүхэд хандаж, ажиллаж байсан байдлаа тогтоолгоно. Ямар шийдвэр гарах бол гэж санаа зовохгүй байна.

Яагаад гэвэл Ховд аймгийн шүүхийн хамт олон хурдан шуурхай, хамгийн гол нь шударга шийддэг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн учраас Ховд аймгийн шүүхийн шүүгч нарт итгэж байна.

 

ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭН П.НАРАНТУЯАШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛСЭН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН

БАТАЛГАА 100 ХУВЬ БАЙНА

 

 

Иргэн Пүрэвийн Нарантуяа: Би хувиараа бизнес эрхэлдэг. 2-3 жилийн өмнө манай компанид тавьсан өрөө хүмүүс төлөхгүй байсан учраас ийм амар хурдан, шуурхай шийддэг байгууллага байдаг юм байна гэж сонсоод эвлэрүүлэн зуучлалд хандсан. Нийт 10 гаруй өргөдөл өгөөд тал хувийг нь шийдүүлсэн. Цаашид ч эвлэрүүлэн зуучлалаар үйлчлүүлнэ. Миний бие анх удаа шүүхээр үйлчлүүлж байгаа бөгөөд шүүхээр үйлчлүүлсэн сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь байна. Эвлэрүүлэн зуучлагч болон эвлэрүүлэн зуучлагчийн туслахдаа баярлалаа.

 

 

                                ШҮҮХЭД БАЯРЛАЛАА СЭТГЭГДЭЛ

 

 

Ховд аймгийн жаргалан сумын иргэн Г.Мөнхцэцэг миний бие 1984-1989 оны хугацаанд Мянгад сумын Ахуй үйлчилгээний төвд ажиллаж байсан байдлаа тоштоолгосон. Шүүхийн хамт олон болон шүүгчийн туслах Ц.Энхтуяа, архив бичиг хэргийн эрхлэгч Б.Уянга нарт түргэн шуурхай үйлчилсэнд маш их баярлалаа. Мундаг залуу боловсон хүчинтэй ажлын хамт олонд амжилт хүсье.

 

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА СЭТГЭГДЭЛ

 

Ховд аймгийн Дөргөн сумын иргэн Я.Бямбажав миний бие нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Хуулийн хугацаанд түргэн шуурхай миний хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж өгсөнд талархаж байна. Хэргийг шийдвэрлэсэн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ эелдэг зөөлөн харьцаатай түргэн шуурхай харилцаж байсан. Шүүгчийн туслах Б.Алтанзаяа нарт иргэн хүнийхээ хувьд баярлаж байна. Танай байгууллагын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

 

 

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлал Ц.Б өргөдөлтэй Ц.Б холбогдуулан, гэр бүлийн зөрчил маргааны тухай өргөдөл гаргасан.2020 оны 03 сарын 23-ны өдөр өргөдлийг хүлээн авч, хянаад 2020 оны 03 сарын 26-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хийж гүйцэтгэв. Тус эвлэрүүлэн зуучлах ажиллагааг эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “эвлэрүүлэн зуучлалыг талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах, эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцон гэх үндсэн суурь зарчимуудад тулгуурлан явуулсан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хамтарсан уулзалтад өргөдөл гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч, уригдагч талыг байлцуулан уулзалт явуулахад өргөдөл гаргагч Ц.Б нь Солонгос улс, Чонань хотод ажиллаж, амьдарч байсан тул талууд ярилцаж өргөдөл гаргагчтай онлайнаар шууд холбогдож хамтарсан уулзалтыг явуулав. Өргөдөл гаргагч, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, уригдсан талын зүгээс тус шүүхэд онлайнаар хөнгөн шуурхай, чирэгдэлгүй үйлчилсэнд баярлаж талархсанаа илэрхийлэв.

 

 

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ

Өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Нямдорж

 

Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд талуудын сайн дурын үндсэн дээр, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах, эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох зарчимд тулгуурлан талуудын зөвшилцөлд идэвх санаачлагчтай, хуулийн хүрээнд шийдвэрлэж өгсөн явдалд тус шүүх болон шүүхийн эвлэрүүлэн зуучлалын хамт олонд баярласнаа илэрхийлэхийн сацуу төрийн минь мэлмий тунгалаг байх болтугай.

 

Өргөдөл гаргагч: Ц.Энхтөр

 

Миний хувьд анх удаагаа шүүх буюу шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Өмнө нь цахим орчинд ихэвчлэн шүүх хүнд сурталтай гэх мэтээр сонсож байсан бөгөөд өргөдөл гаргахаас өмнө хүнд сурталтай, өргөдлийг удаан хугацаанд шийдвэрлэдэг гэж бодож байсан боловч шүүхийн эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар өргөдөл шийдвэрлэснээр өргөдөл гаргагч, уригдагч талын харилцаанд сэв суух бус өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, богино хугацаанд асуудлыг арилгаж өгсөнд ихээхэн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.Шударга ёсыг сахиулж буй та бүхний амьдрал хийгээд, ажилд нь амжилт хүсье

 

Өргөдөл гаргагч: Б.Баярхүү

 

Б.Баярхүү миний бие Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа үйлчлүүлж байна. Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь түргэн шуурхай, эелдэг үйлчилдэг явдалд нь талархаж байна. Эвлэрүүлэн зуучлалаар өөрт үүссэн маргааныг шийдвэрлүүлснээр уригдагч талтай таатай харилцааг хэвийн үлдээж, өөрт тулгарсан асуудлаа харилцан тохиролцож, тохиролцоонд хүрч, асуудлыг түргэн шуурхай, богино хугацаанд шийдвэрлэсэнд талархлаа илэрхийлье. Олон улсын гэр бүлийн өдрөөр Жаргалант телевизэд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлүүлэн зуучлагч Д.Алимаа иргэдээс гэр бүлийн эрх зүйн харилцаагаар гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэмж тогтоолгож байгаа, гэм буруу, хохирлын талаар ярилцлага өгөв.

 

Шүүхэд баярлалаа