IMG-LOGO
 2020-06-16

Шүүгчийн сургалтын сургагч багш нарын нэрсийг шинэчлэн баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 84 дүгээр тогтоолоор “Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөр”-ийг баталж, шүүхийн сургалтын бодлогыг шинэчилсэнтэй холбогдуулан “Шүүгчийн сургалтын сургагч багшийн нэрс”-ийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны 78 дугаар тогтоолоор шинэчлэн баталлаа.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 23 дугаар тогтоолд сургагч багшийн тухайн үед ажиллаж байсан шүүхийн нэр, шүүгчийн албан тушаал өөрчлөгдсөн, бүрэн эрх нь түдгэлзсэн, зарим сургагч багш сургалтад багшилж байгаагүй, цаашид багшлахаас татгалзсан зэрэг нөхцөл байдлын улмаас нэрсийг шинэчлэх шаардлага үүссэн.

 

Үүний улмаас шүүхийн сургалтын сургагч багшийн сонгон шалгаруулалтыг зарлаж, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд шинээр сургагч багшаар ажиллах хүсэлтэй шүүгч, эрдэмтэн, багш, судлаачийн мэдүүлэг, хөтөлбөрийг хүлээн авч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв.

 

Хөтөлбөр, мэдүүлгээ ирүүлсэн шүүгч, эрдэмтэн, багш, судлаачдаас гадна шүүгчийн сургалтад багшлах байгууллага, албан тушаалтны нэрсийг тогтоолоор баталсан болно.

 

 

 

                       ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР