Шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт Шүүхийн сургалтын төв “Баяндөхөм” цогцолборт энэ сарын 18, 19-ний өдөр боллоо. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг тогтмолжуулах, мэдээллийн аюулгүй байдлын тухай болон программ, техник хангамж, практикийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой уг сургалтад Монгол Улсын нийт шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцсон юм.

 

 

Сургалтаар шүүхийн мэдээллийн технологийн хөгжил, цаашдын зорилт, шүүхэд ашиглаж байгаа нэгдсэн системүүдийг ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, цахим халдлагаас сэргийлэх зэрэг хичээл заалаа. Мөн мэдээллийн технологийн программ, техник хангамжийг ашиглах практик дадлага, сургалт хийв.

 

 

 

 

 

Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтэс