Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөр”-ийн 1.3.1-т  “Шүүгчийн сургалт нь заавал болон чөлөөт сонголттой байна. “Үндсэн хууль ба хүний эрх”, “Шүүгчийн ёс зүй”-н сургалтад шүүгч жил бүр хамрагдахаар заасан. Энэ хүрээнд Шүүхийн сургалтын 2020 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан  шүүгчдийн заавал судлах “Үндсэн хууль ба хүний эрх”  сургалтыг 2020 оны 06 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

 

           

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт” сэдвийн хүрээнд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн ухааны доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж “Үндсэн хуулийн эрх зүй, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, “Хууль тогтоох эрх мэдэл, нам, сонгууль, байгалийн баялагтай холбоотой нэмэлт, өөрчлөлт”, “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт”, Хууль зүйн ухааны доктор А.Бямбажаргал  “Нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт” сэдвээр хичээл зааж, сургалтыг удирдан явууллаа.

 

 

2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр буюу өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны  74 дүгээр тушаалаар батлагдсан “Үндсэн хууль ба хүний эрх: Жендерийн тэгш эрх” сэдвээр сургалт явагдаж байна. Тус сэдвийн хүрээнд Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллагын Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний шинжээч Б.Болорсайхан “Хүний үндсэн эрх ба жендерийн тэгш эрх”,    Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт Х.Цэцгээ “Жендерт суурилсан хүчирхийлэл: Гэр бүлийн хүчирхийлэл”, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Хамгаалах байр, сүлжээ хөтөлбөрийн зохицуулагч  З.Ундрах “Шүүгчээс жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийллийн гэрч хохирогч, үйлдэгчтэй харилцах арга барил” агуулгаар хичээл зааж, сургалтыг удирдан явуулж байна.

 

           

Танхимын сургалтад “Үндсэн хууль ба хүний эрх” сургалтын Нийслэл, дүүрэг дэхь шүүхийн сургагч багш нар хамрагдаж байна. Сургалтын бичлэгийг нийт шүүгчдэд цахимаар хүргэх ажлыг зохион байгуулж, 2020 оны хуульчийн 2 багц цагийг тооцно.

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР