Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтнуудыг мэргэшүүлэх болон давтан сургалтыг 2020 оны 6 дугаар сарын 29-нөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Шүүхийн сургалтын төв “Баяндөхөм” цогцолборт зохион байгууллаа.Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh

 

 

Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалт, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг үйлдэх, байгууллагын архивын баримтад нягтлан шалгалт хийх, баримтын гэмтэл, бохирдлыг тодорхойлох, сэлбэн засах, сэргээн шинэтгэх, эрүү, зөрчлийн хэрэг баримтыг прокурорын архивд хүлээлгэн өгөх, шүүхийн архивчдын хэлэлцүүлэг, онол, практик хосолсон сэдвээр сургалт хоёр өдөр үргэлжилсэн юм. Сургалтад бүх шатны шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч оролцлоо.

 

ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ