Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Тамгын газрын дарга С.Билгүүн нар 2020 оны 07 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Говьсүмбэр аймгийн шүүх, Дорноговь аймгийн шүүх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд ажиллалаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан, гарсан үр дүн, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиглэлээр цаашид хийж хэрэгжүүлэх ажил зэргийг танилцуулаад Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүргэх, шүүх хуралдаан хойшлолтыг бууруулах, улмаар шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх зэрэг чиглэлээр шүүгч, ажилтнуудтай санал солилцсон юм.

 

Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh

 

Түүнчлэн ажлын хэсэг дээрх шүүхүүдийн байр, шүүх хуралдааны танхим, шүүгч, ажилтнуудын ажиллаж, амьдрах нөхцөл байдалтай газар дээр нь танилцан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал, хүсэлтийг авч, тодорхой асуудлуудыг Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний ажлын албанд уламжлан шийдвэрлүүлэх арга хэмжээ авахаа илэрхийлэв.  

Төрийн албаны зөвлөлөөс Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэнг “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр, Говьсүмбэр аймгийн шүүхийн тамгын газрын Эвлэрүүлэн зуучлагч Т.Энхтөрийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан орон нутагт ажиллах үеэрээ гардууллаа.

 

 

Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд ажил үүргээ хэвийн тасралтгүй, шуурхай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн тамгын газрын техник тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч хүргүүлж буй “Dell” загварын ширээний компьютерыг шүүхийн тамгын газруудад хүлээлгэн өгөв.Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh