Жендэрт суурилсан хүчирхийлэл, түүнтэй холбоотой хууль ёсны эрх, арга хэрэгсэл болон дэмжлэг үзүүлэх тогтолцооны талаар олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нөлөөллийн аяны хүрээнд үүсгэн байгPhim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnhуулагдсан ажлын хэсгийн гурав дахь уулзалт өнөөдөр (2020.08.27) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
Нөлөөллийн аяны үйл ажиллагааны үйл явц, хэрэгжилтийн талаар Олон улсын эрх зүйн байгууллагын мэргэжилтэн С.Агьзул мэдээлэл хийв.
Мөн хамтран ажиллаж буй байгууллагуудын саналыг тус бүр хэлэлцүүлж, нөлөөллийн аяны контент хөгжүүлэлт дээр ажиллах маркетингийн агентлагийн танилцуулгыг сонссон ба ажлын хэсгийн гишүүд хоорондоо сайн туршлагыг хуваалцаж санал солилцлоо.
Уулзалтад Олон улсын эрх зүйн байгууллага, Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн төлөөлөл оролцсон юм.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс