Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлд анхан болон давж заалдах шатны 30 шүүхийн тамгын газраас төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 121 сул орон тооны захиалга ирүүлснийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлуулсан.

     Нийт сонгон шалгаруулалт зарласан 121 сул орон тоонд 113 иргэн хүсэлт, материал ирүүлснээс Төрийн албаны тухай хууль болон холбогдох журамд заасан  тусгай шаардлагыг 63 иргэн хангасан ба шалгалтыг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН  ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ

ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ