Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг орон сууцжуулах төслийн нээлт, шав тавих ёслол өнгөрсөн бямба гаригт Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2, хотхоны хойд талын талбайд боллоо.

 

 

    Энэхүү шав тавих ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, гишүүн Д.Цогтсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, ажлын албаны газар, хэлтсийн дарга нар болон Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, Нийслэлийн давж заалдах болон анхан шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нар, оролцсон юм. Мөн гүйцэтгэгч талаас “БАТС-ӨРГӨӨ” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Батсайхан болон тус компанийн инженер,  техникийн ажилтнууд оролцлоо.

 

     

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр шав тавих ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Шүүх эрх мэдлийн байгууллагад ажиллаж байгаа шүүгч, ажилтнууд үр нөлөөтэй, бүтээмжтэй ажиллах нэг чухал хүчин зүйл бол шүүгч, ажилтны нийгмийн асуудал билээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр төлөвлөн хэрэгжүүлж буй ажлын нэг нь энэхүү орон сууцны хотхон юм. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслийн үр дүнд нийт 6 блок  орон сууц баригдах бөгөөд нийтдээ 500 гаруй шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд өөрийн гэсэн орон сууцтай болох, орон сууцны нөхцөлөө дээшлүүлж, амьдрах орчноо сайжруулах  боломжтой болно. Чамгүй өндөр шалгуурыг хүлээн авч төслийг хэрэгжүүлэх болсон “БАТС-ӨРГӨӨ” ХХК-ийн хамт олонд талархлаа илэрхийлж амжилт хүсье. Энэхүү төсөл маань богино хугацаанд хамтын хүчээр ихийг хийж бүтээхийн үлгэр жишээ болж, амжилттай сайн хэрэгжихийн ерөөлийг дэвшүүлье” гэлээ.

 

 

     Төслийг гүйцэтгэгч “БАТС-ӨРГӨӨ” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Батсайхан нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ “Барилгачин бид намар үрээ тарьж, хавар эрт ажлаа эхэлдэг. Энэ намар суурийн ажлаа гүйцэтгээд, ирэх хавар эрт ажилдаа гарна. Бид богино хугацаанд, чанартай гүйцэтгэж, хугацаанд нь хүлээлгэж өгөх болно” гэв.   

      Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг орон сууцжуулах төслийн хүрээнд 6 блок 500 гаруй айлын орон сууц баригдах бөгөөд эхний ээлжинд 3 блок 250 гаруй айлын орон сууцыг 2021 онд, үлдсэн 3 блок 200 гаруй айлын орон сууцыг 2022 онд тус тус хүлээлгэж өгөх юм.Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh

     Шав тавих ёслол морин хуур цэнгүүлж, хөндийн жаврыг үргээснээр үргэлжилж, газрын эзэн лус савдагт идээ, ундааны дээжийг өргөснөөр өндөрлөсөн юм.

 

 

     Орон сууцанд хамрагдах хүсэлтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд урьдчилгаа 30 хувийг орон сууц ашиглалтад орохоос өмнө төлөх бөгөөд үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтад орсны дараа ипотекийн орон сууцны зээлд хамрагдах нөхцөлөөр төлөх боломжтой. Энэхүү төсөл хэрэгжсэнээр нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг 20 гаруй хувь нь орон сууцтай болох, орон сууцны нөхцөлөө сайжруулах боломж бүрдэх юм.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс