Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан онцгой байдлын болон мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу албан хаагчдыг шинжилгээнд хамруулах, биеийн байдлыг тандах, ажлын байранд халдваргүйтгэл хийх болсон тул 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг дуустал тус зөвлөлийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдэж байна.

 

        Дээрх хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг [email protected] цахим хаягаар хүлээн авч байна. Шуудангаар болон байгууллагын имэйл хаягаар хүлээн авсан баримтын талаар хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийг хаягийг тодорхой тусгаж ирүүлнэ үү.

 

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн бичиг хэрэг (Утас 70008046) 2021 оны 05 дугаар сарын 10, 12, 14-ний өдрүүдэд 10:00 – 13:00 цагийн хооронд ажиллана.

 

                Шаардлагатай бусад асуудлыг тус зөвлөлийн жижүүрийн 70008045 дугаарын утсаар холбогдож лавлана уу. 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ

ГАМШГААС ХАМГААЛАХ ОРОН ТООНЫ БУС ШУУРХАЙ ШТАБ