“Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээ улс орон даяар 2021 оны 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нэг сарын турш үргэлжилж байна.

“Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриатайгаар “Ногоон дуу хоолой” нэрийн дор болж буй уг аяныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамран зохион байгуулж байна.Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh

Тус аяны хүрээнд байгаль хамгаалах чиглэлээр гаргасан зурагт хуудсыг хүргэж байна. Аяны хүрээнд байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачлагатай ажиллахыг нийт шүүхийн тамгын газруудад уриалж байна.  Та бидний дуу хоолой байгаль орчныг хамгаалж чадна.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс