Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлд заасны дагуу 1 шүүгчийн хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцэж нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдлийг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэлээ.
Phim John Wick: Mạng Đổi Mạng VietSub HD | John Wick | 2014 Phim truyền hình ngắn phim ảnh
Шүүхийн ерөнхий зөвлөл 2021 оны 09 сарын байдлаар нийт 4 нөлөөллийн мэдүүлгийг хүлээн авч, холбогдох эрх бүхий байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэснээс 1 нөлөөллийн мэдүүлэгт холбогдох үйлдлийг Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол 3 нөлөөллийн мэдүүлэгт хяналт, шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛТЭС