Хүсэлт хүлээн авах тухай

 

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2014 онд баталсан “Албаны орон сууц эзэмшүүлэх журам”-ын дагуу тус зөвлөлийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 орон сууц /тус бүр 2 өрөө/-ыг эзэмших хүсэлт гаргасан шүүгч, захиргааны ажилтнуудаас шалгаруулж, гэрээний үндсэн дээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

      Шалгаруулалт 2 үе шаттай явагдана.

     Дээрх журамд заасан шаардлагыг хангасан шүүгч, захиргааны ажилтнууд өөрийн харьяалах шүүхийн тамгын газарт хүсэлтээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.

 

     Тамгын газар хамт олны хурлаар хүсэлтийг хэлэлцэж, олонхийн саналаар 1 хүнийг  сонгон, холбогдох материалыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ.

 

     Хүсэлт гаргагчид нь ирүүлэх материалд дараах баримт бичгийг хавсаргасан байна. Үүнд:

 

    - Тухайн шүүхийн тамгын газрын шүүгч, ажилтны хурлын тэмдэглэл

    - Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа

    - Оршин суугаа газрын ам бүлийн тодорхойлолт

    - Хүсэлт гаргагчийн болон гэр бүлийн гишүүдийн нийгмийн даатгалын цахим лавлагаа

Зөвлөл шүүхүүдээс ирүүлсэн материалыг судлан, хуралдаанаар шийдвэрлэж, байр эзэмшигчийг сонгох болно.

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ