Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

 

       Иймд эдгээр  шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.

 

Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх

 

Шүүхийн нэр

Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо

1.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

2.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

5

3.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

1

                                                    Нийт

7

 

       Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын референт А.Энхбаатартай 70008041, 99711747 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

 

           “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ