Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын 2021 оны үйл ажиллагааны үнэлгээний дүнг танилцуулж, шагналт байр эзэлсэн шүүхийн тамгын газруудад шагнал гардуулсан юм.

       2021 оны үйл ажиллагааны үнэлгээгээр тэргүүн байрыг Ц.Мөнхсайхан даргатай Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар эзэллээ. Хоёрдугаар байранд Н.Батхүү даргатай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, гуравдугаар байранд Д.Одхүү даргатай Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар тус тус шалгарав.

 

 

 

 

       Тусгай байранд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрууд тус тус шалгарлаа.

 

 

 

       Түүнчлэн шүүхийн шинэтгэл, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Чимидийн Болдбаатар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Лхамхүүгийн Ганбаатар нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнасан юм.
 

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс