Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг  үндэслэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч сэлгэн ажиллах өргөдлөө Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

 

       Иймд шүүгчийг сэлгэн ажиллуулах шүүх саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.

 

СЭЛГЭН АЖИЛЛАХ ӨРГӨДӨЛ ИРҮҮЛСЭН ШҮҮГЧ

 

Одоо ажиллаж буй шүүх

Шүүгчийн сэлгэн ажиллах

 хүсэлттэй шүүх

Шүүгчийн тоо

1.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

Нийт

1

 

       Шүүгч сэлгэн ажиллуулахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын референт А.Энхбаатартай 70008041, 99711747 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

 

       "Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам"-тай ЭНД дарж танилцана уу.

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ