Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх тухай  УИХ-ын 2021 оны 03 дугаар тогтоолын 1.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа авч хэлэлцжээ. Тус УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын цалингийн хэмжээг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэн тогтоохоор шийдвэрлэжээ.

Үүнд төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6, ТЗ-5 зэрэглэлд хамаарах албан тушаалын цалинг 2 дахин, төрийн захиргааны албан тушаалын АА-9, АА-10 зэрэглэлд хамаарах албан тушаалын цалинг 1,7 дахин нэмэгдүүлэхээр тус тус тогтоожээ.

Хэвлэл мэдээллийн хэлтэс