Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

 

     Иймд тус  шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.  

 

Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх: 

 

 

Шүүхийн нэр

Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо

1.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

5

2.

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

                                                    Нийт

6

 

       Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын референт Г.Насанжаргалтай 70008041, 88179927 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

 

       “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол: https://drive.google.com/file/d/1RRyiC8Zmt0zP-KQHIfYVE1DFkLHYAo00/view?usp=sharing

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ