Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийг бүртгэв. Ийнхүү эрүү, иргэн, захиргааны зургаан шүүхийн найман сул орон тоонд өрсөлдөх нэр дэвшигчид тодорхой боллоо. Бүртгэлийн тогтоол болон бүртгэгдсэн нэр дэвшигчдийг Шүүхийн тухай хуульд заасны дагуу нийтэд нээлттэй, ил тод зарлаж байна.

 

 

Хуулийн лавлагаа: Шүүхийн тухай хууль

33.3.Ерөнхий зөвлөл өргөдөл гаргагчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхийг нягтлан шалгаж, шүүгчид нэр дэвшигчээр бүртгэсэн, эсхүл бүртгэхээс татгалзсан тухай тогтоол гаргана.

33.4.Энэ хуулийн 33.3-т заасан тогтоол гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор нэр дэвшигчийн баримт бичгийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулах бөгөөд хувь хүний нууцад хамаарах мэдээллийг нийтлэхгүй.