Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаргуулалтын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын дүн гарлаа. Шалгалтыг 06 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан. Уг шалгалтад Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу "Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт"-д 50-аас дээш оноогоор тэнцсэн нэр дэвшигч Л.Ариунцэцэг оролцсон юм. Уг нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад  28.67 оноогоор мөн тэнцэв.