Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын дүн гарлаа. Шалгалтыг 06 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан. Уг шалгалтад Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу "Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт"-д 50-аас дээш оноогоор тэнцсэн нэр дэвшигч Ц.Амар, Т.Ариунболд, Д.Шинэхүү, А.Цэлмэг нар оролцсон юм. Уг нэр дэвшигчид мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад  20-оос дээш оноо авснаар тэнцлээ.