“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2022 оны элсэлт зарлагдлаа. JDS нь Монгол улсын залуу төрийн албан хаагчдад зориулагдсан тэтгэлэгт хөтөлбөр юм. Тавигдах шаардлага болон суралцах чиглэлийг хөтөлбөрийн цахим хуудаснаас харна уу.

 

Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн хугацаа:

 

Магистр:11-р сарын 02 (Лхагва) хүртэл

Доктор:12-р сарын 09 (Баасан) хүртэл

 

        Дараах хуваарийн дагуу танилцуулга семинар цахим болон танхимаар зохион байгуулагдана. Хэрэв та оролцохыг хүсвэл цахим хуудсаар урьдчилан бүртгүүлэх шаардлагатай.

 

Танилцуулга семинар цахимаар :

9-р сарын 07 (Лхагва ) 14:00-15:30

9-р сарын 17 (Бямба) 11:00-12:30

Танилцуулга семинар танхимаар :

9-р сарын 22 (Пүрэв) 18:30-20:00

10-р сарын 01 (Бямба) 11:00-12:30

 

         Дээрх семинараас гадна хүлээн авах их сургуулийн зүгээс мөн танилцуулга семинар хийхээр төлөвлөж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудаснаас харна уу.

 

Өргөдөл гаргагч танд амжилт хүсье.

 

Холбогдох хаяг: JICE JDS Төслийн Монгол дахь Оффис

Цахим шуудан: [email protected]

Утас:9549-5902, 9978-5902

Вэбсайт: https://jds-scholarship.org/country/mongolia/index.html