Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийн мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34.5 дахь заалтын дагуу нийтэд ил зарлаж байна.

 

 

      Иргэд, олон нийт  Шүүхийн тухай хуулийн 34.5 дахь хэсэгт заасны дагуу эдгээр нэр дэвшигчийн талаар сонирхсон асуулт, саналаа 14 хоногийн хугацаанд цахим шуудангийн shuugch-songon@judcouncil.mn  хаягаар ирүүлнэ үү.

 

Хуулийн лавлагаа: Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/

 

34.5.Энэ хуулийн 34.4-т заасан тогтоол гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор хувь хүний нууцад хамаарахаас бусад нэр дэвшигчийн мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга болон холбогдох баримт бичгийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулах бөгөөд 14 хоногийн дотор сонирхогч этгээд нэр дэвшигчийн талаарх саналаа Ерөнхий зөвлөлд хүргүүлж болно. Нэр, хаяггүй саналыг хүлээн авахгүй.

 

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс