Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг чадварын шалгалтын хуваарийг товлон шийдвэрлэсэн. Нэр дэвшигчид 349, 350 дугаар тогтоолоор баталсан хуваарийн дагуу уг шалгалтад оролцоно.
Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид 2023 оны нэгдүгээр сарын 3-аас эхлэн "Салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадвар", "Салбар эрх зүйн мэдлэг", "Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг", "Эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадвар"
Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид 2023 оны нэгдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд "Хууль хэрэглэх мэдлэг, чадвар", "Магадлал бичих чадвар", "Шүүн таслах ажлын туршлага", "Салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэг" гэсэн төрлөөр тус тус шалгалт өгөх юм.
Шалгалтын хуваарь:
Шалгалтын хуваарийг баталсан тогтоол болон тогтоолын хавсралттай энд дарж танилцана уу.
Холбогдох утас: 70008041
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба