“Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр боллоо.

 

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч Н.Баасанжав хуралдаанд оролцогчдод ажлын хэсгийн төлөвлөгөөг танилцуулсан. Мэдээллийн технологийн зөвлөх Б.Мөнхбаяр, “Ай Си Ти” групп ХК-ийн төлөөлөл Э.Тэмүүлэн, “Аствишн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Энхмөнх, “Тус солюшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баярцэнгэл, “Интерактив” ХХК-ийн төлөөлөл Г.Дашжид нар бодлогыг хэрэгжүүлэх мэдээллийн технологийн шийдлийн талаар санал, зөвлөмж солилцов.

 

    

 

     Бодлогыг хүртээмжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэн шүүхийн үйлчилгээний чанар нөхцөлийг сайжруулахаар ийнхүү мэдээлэл технологийн салбарын тэргүүлэгчдийн санал зөвлөмжийг хуваалцан шийдэл, гарц гаргалгааг боловсруулахаар ажиллаж байна.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс