Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар нар сумдад томилолтоор ажиллав.

 

   

 

        Томилолтын хүрээнд Говь-Алтай аймгийн Алтай сумд ажиллахдаа хилийн цэргийн 0214 дүгээр ангийн алба хаагчдад эрүү, иргэний эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, шүүхүүдийн танилцуулга, 2022 оны шүүн таслах ажиллагааны мэдээ, тайлан зэрэг сэдвийн хүрээнд сургалт орж, асуусан асуултад хариуллаа.

 

 

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР