Иргэд, олон нийт орон зай, цаг хугацаанаас үл хамааран гар утсаараа шүүхийн үйлчилгээ, орчин нөхцөлтэй танилцах боломжтой боллоо. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас цахим хэлбэрээр шүүхийн байр, шүүх хуралдааны танхимд байгаа мэт мэдрэмж төрүүлэхүйц 360 градусын өнцгөөр Гүүгл(Google)-ийн Стрит вью(Street view) хэмээх цэсийг ашиглан шүүхтэй танилцах боломжийг бүрдүүллээ. 

 

 

       Монгол Улсын хэмжээнд шүүхээр үйлчлүүлж буй иргэн, хуулийн этгээдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд, шүүхээр үйлчлүүлж үзсэн иргэд, шүүхээр үйлчлүүлж үзээгүй иргэдийн ойлголт эрс ялгаатай байдаг.

 

 

      Шүүх үйлчилгээндээ шинэлэг инноваци нэвтрүүлснээр олон нийтэд орон зай, цаг, хугацаанаас үл хамааран, эдийн засгийн хэмнэлттэйгээр шүүхийн үйлчилгээ, орчин нөхцөлийг биеэр мэдрэх, шүүхээр үйлчлүүлсэн болон шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдийн ойлголтын зөрүүг багасгах алхам болж буй юм.

 

  

 

      Ийнхүү тус шүүх 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2020 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн захиргааны стратеги төлөвлөгөө”-нд тусгасан ажлын хүрээнд шүүхийн нээлттэй, ил тод байдал , шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, иргэд, олон нийтийг мэдээллээр ханган ажиллаж байна.

 

Хэрэв та шүүхийн үйлчилгээтэй шинэлэг хэлбэрээр танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР