Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 324, 2023 оны 27, 82, 93 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 59, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 5, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 1, нийт 65 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

 

     Бүртгэл 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 09.00 цагаас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдах бөгөөд зард дурдсан баримт бичгийг цахим хэлбэрээр www.shuugch-songon.mn цахим системээр, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 104 тоот өрөөнд хүлээн авна.

 

 

 

Холбоо барих утасны дугаар: 70008041

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

АЖЛЫН АЛБА