Шүүхийн ерөнхий зөвлөлийн энэ оны ээлжит 15 дугаар хуралдаан маргааш (2023.03.30) болно. Хуралдаанаар хэргийн индексийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, шүүгчийг сэлгэн ажиллуулах, Канад улсын түншлэгч байгууллагын айлчлалын үр дүн, цаашдын хамтын ажиллагааны танилцуулга, Европын холбооны айлчлалын үр дүн, цаашдын хамтын ажиллагаа, Тамгын газрын даргад сахилгын шийтгэл ногдуулах эсэх, зарим шүүхийн Тамгын газрын даргын өндөр насны тэтгэвэр тогтоох тухай болон бусад асуудлыг хэлэлцэх юм.