Шүүхийн ерөнхий зөвлөлийн энэ оны ээлжит 16 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлахаар боллоо. Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн өргөдлийг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09.00 цагаас 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд бүртгэхээр шийдвэрлэв.

       Мөн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нэр дэвшигчийн өргөдлийн хүлээн авч эхэлсэн анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах төлөвлөгөөтэй танилцлаа.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс