Шүүхийн ерөнхий зөвлөл нь Шүүхийн захиргааны олон улсын холбооны гишүүн юм. Тус холбооноос жил тутам гишүүн байгууллагууд болон бусад сонирхогч талуудыг оролцуулан цаг үеийн сэдвээр нэгдсэн бага хурлыг зохион байгуулдаг.

 

             Энэ удаагийн хурал Бүгд Найрамдах Аргентин улсын Буэнос Айрэс хотноо 2023 оны 10-р сарын 25-27-ны өдрүүдэд “Шүүхийн хүртээмжит байдал, өнөөгийн шүүхийн захиргаа, шинэчлэл өөрчлөлт” сэдвээр зохион байгуулагдаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг оролцлоо.

 

 

        Бага хурал гишүүн улсууд болон бусад оролцогчдын өргөн бүрэлдэхүүнтэй болж, нийт 5 нэгдсэн хуралдаан, 35 салбар хуралдаан зохион байгуулагдав. Энэ удаагийн хуралд оролцсоноор Олон улсын шүүхийн захиргаа, шүүхийн үйлчилгээнд гарч буй шинэчлэлт өөрчлөлтийн талаар харилцан туршлага, санал солилцож цаашид хэрэгжүүлэх шинэтгэлийн бодлогод зохих хувь нэмэр оруулах ач холбогдолтой болов.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс