Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн сонгон шалгаруулалттай холбоотой ээлжит 34 дүгээр хуралдаан боллоо. Хуралдаанаар давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээг батлав.

 

      Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 7 сул орон тоонд 11 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг чадварын шалгалт өгснөөс 5 нь 50 ба түүнээс дээш оноо авснаар тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцохоор боллоо.

 

      Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийн үнэлгээг баталгаажуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 275 дугаар тогтоолыг хүлээн авна уу.

 

      Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 5 сул орон тоонд 16 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг чадварын шалтгалт өгснөөс 4 нь 50 ба түүнээс дээш оноо авснаар тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцохоор боллоо.

 

       Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийн үнэлгээг баталгаажуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 277 дугаар тогтоолыг хүлээн авна уу.

 

 

       Дээрх нэр дэвшигчдийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг баталсан даруй Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар мэдээлнэ.

 

     Шүүгчийн сонгон шалгаруулалт нь “хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт” болон “мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас” бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно.

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс