Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Увс аймгийн шүүхийн тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо шинээр байгуулагдлаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “...төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ” гэж заасан ба шүүхийн тамгын газрын нийт албан хаагчдын олонхын дэмжлэг авсан 5 хүнийг тус хорооны гишүүнээр сонгож тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаар тушаалаар Ёс зүйн дэр хороог 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

 

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газар