Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.
Дээрх шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.
Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх
№  | Шүүхийн нэр  | Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо  | 
1  | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  | 1  | 
Нийт  | 1  | |
Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүгчийн хүний нөөцийн бүртгэл, статистик хариуцсан референт Б.Номингэрэлтэй 77104949 /54/ дугаараар холбогдож, мэдээлэл авах боломжтой.
“Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ