Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 258, 299 дүгээр тогтоолоор зарласан анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэгэн зэрэг хоёр шүүхэд нэрээ дэвшүүлж, нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдийн анхааралд:

 

            Хууль зүйн мэдлэг, чадварын “Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийн сорил”-ын шалгалт 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12.00 цаг болон 15.00 цагт тус тус 2 хувааж шалгалт авах бөгөөд “Эрүү-иргэн”, “Иргэн-захиргаа”, “Эрүү-захиргаа”-ны хэргийн анхан шатны шүүхэд нэгэн зэрэг нэрээ дэвшүүлсэн нэр дэвшигчид 2024.01.24-ний өдрийн 12.00 цагт шалгалтад оролцохыг мэдэгдье.

 

Шалгалтын төрөл

Оролцох нэр дэвшигчид

Хугацаа

Эхлэх цаг

1

Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг

  1. Иргэн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид оролцоно.
  2. “Иргэн-эрүү”, “Иргэн-захиргаа”, “Захиргаа-эрүү”-гийн хэргийн анхан шатны шүүхэд нэгэн зэрэг нэрээ дэвшүүлсэн нэр дэвшигч мөн оролцоно.

2024.01.24

12:00-13:00

2

  1. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид оролцоно.
  2. Сум дахь сум дундын шүүхэд нэрээ дэвшүүлсэн нэр дэвшигч мөн оролцоно.

2024.01.24

15:00-16:00

 

 

            Нууц үгээ мартсан бол: Нэр дэвшигч та шалгалтад оролцохоор ирэхдээ “Шүүгчийн сонгон шалгаруулалтын цахим систем” /selection.judges.mn/-ийн “Миний тохиргоо” хэсэгт хандаж “Хэрэглэгчийн и-мэйл хаяг” -аа нягталж,  нууц үгээ шинээр үүсгэж ирээрэй.  

 

Шалгалтын горимд “DAN” системээр нэвтрэхгүй болохыг анхаарна уу.

 

Шүүгчид нэр дэвшигчдэд хориглох зүйлс:

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар