Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг өнөөдөр (2024.01.23) Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа.

 

 

      Уулзалтад Канад Улсаас Монгол Улсад  суугаа Элчин сайдын яамны Хөгжлийн хэлтсийн тэргүүн Кирил Иорданов болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, А.Отгонцэцэг, Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар нар байлцав.

 

  

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг Элчин сайд Сандра Шуфаниг ажлаа хүлээж авснаас хойш анх удаа уулзаж буй тул баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн шүүх эрх мэдлийн салбарт хэрэгжүүлж буй Техникийн туслалцааны түншлэлийн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүн ололтын талаар цохон тэмдэглээд төсөл дуусах шатанд орсонтой холбогдуулан цаашид шүүхэд итгэл олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, нээлттэй шүүх, шүүхийн ёс зүйн чиглэлээр урт хугацааны төсөл хэрэгжүүлэхэд хамтрах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

 

 

       Элчин сайд Сандра Шуфани хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд Канад улсын шүүх засаглал хүчирхэг, бүрэн тогтворжсон болохыг дурдан цаашид хоёр орны шүүх эрх мэдлийн салбар хоорондын хамтын ажиллагааг боломжит байдлаар дэмжихээ мэдэгдэв.

 

 

      Уулзалтын үр дүнд цаашид талууд цаашид хамтын ажиллагааны асуудлыг нарийвчлан ярилцаж тогтох, мөн түүнчлэн өргөн хүрээний алсын зорилтын төлөө хөгжлийн төсөл хэрэгжүүлэх, эсвэл тодорхой нарийвчилсан асуудлаар техникийн туслалцаа авах гэдгээ тодорхойлон цаашдын хамтын ажиллагааг төлөвлөхөөр тогтлоо.

 

Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс