Ойрын өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг өөрийн байрандаа шат дараатай зохион байгуулж байгаа билээ. Өчигдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хуваарийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн салбар эрх зүйн мэдлэг чадварын шалгалтыг 12.00-13.00 цагт зохион байгуулсан юм. Харин энэ шалгалтын явцад сонгон шалгаруулалтын цахим системд алдаа гарсан тул уг шалгалтыг хүчингүй болгож, хоёрдугаар сарын 06-ны өдрийн 08.30 цагт авахаар дахин товлолоо. Шалгалтын товыг тогтоосон Ерөнхий зөвлөлийн хурлын шийдвэрийг танилцуулж байна.

 

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс