Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 02 сарын 22-ны өдрийн 57 дугаар тогтоолоор дараах шүүхэд шүүгчийг шилжүүлэн томилуулах санал гаргах орон тоог баталсан.

 

Шүүхийн нэр, албан тушаал

Орон тоо

Иргэний хэргийн анхан шатны шүүх

1

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

1

Нийт

1

 

            Шүүгчийг шилжүүлэн томилуулах ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 56 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийг шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх журам”-д заасны дагуу явуулна. Журамтай ЭНД дарж танилцана уу.

 

            Нэг. Шилжин ажиллахыг зөвшөөрч буй шүүгчид тавигдах шаардлага:

 

  • Шүүгчээр 10-аас дээш жил ажилласан байх

 

Хоёр. Зөвшөөрлийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг:

 

            Шүүгчээр 10-аас дээш жил ажилласан байх шаардлагыг  хангаж байгаа бөгөөд тогтоолд заасан шүүхийн орон тоонд шилжин ажиллах хүсэлтэй, зөвшөөрч байгаа шүүгч нь зөвшөөрлөө 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор цахимаар [email protected]  хаягаар ирүүлнэ үү. Маягтыг ЭНД дарж авна уу.

 

Холбоо барих утас 77104949 /54/

 

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,

ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР