Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг  үндэслэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч болон Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч сэлгэн ажиллах өргөдлөө Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

 

     Иймд шүүгчийн сэлгэн ажиллах хүсэлт гаргасан шүүх саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.

 

СЭЛГЭН АЖИЛЛАХ ӨРГӨДӨЛ ИРҮҮЛСЭН ШҮҮГЧ

 Одоо ажиллаж буй шүүх

Шүүгчийн сэлгэн ажиллах хүсэлтэй шүүх

Шүүгчийн тоо

1

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

2

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

Нийт

2

 

       Шүүгч сэлгэн ажиллуулахтай холбоотой асуудлаар Шүүгчийн бүртгэл, статистик хариуцсан референт Б.Номингэрэлтэй 77104949 /54/  утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

          "Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам"-тай ЭНД дарж танилцана уу.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл