Шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо гуравдугаар сарын 30-аас энэ сарын 6 хүртэл үргэлжилж байна. 

 

         

 Олон улсын хуулийн оюутнуудын холбоо, Олон улсын баарын холбоо болон АНУ-ын баарын холбоотой хамтран зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Р.Батрагчаа шүүгчээр оролцож байна. Хуульчаар төгсөгчдийн  чансааг илтгэдэг энэхүү олон улсын чанартай томоохон арга хэмжээнд Р.Батрагчаа нь 2021-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа шүүгчээр ажилласан нь шүүхийн захиргааны албан хаагчдаас манай улсаас оролцсон анхны төлөөлөл болжээ. Тэрээр 2011 оноос хойш Шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээний шүүгчээр ажилласан туршлагатай аж.

 

           

             Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг “White case” гэдэг хуулийн фирм “Jessup Cup” тэмцээнийг санхүүжүүлдэг бөгөөд НҮБ-ын Олон улсын шүүхийн шүүгч Филлип Жессапийн санаачилгаар 1960 онд анх зохион байгуулж байжээ.

Үүнээс хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж, дэлхийн хэмжээний нэр хүндтэй тэмцээн болж өргөжсөн байна. Тус тэмцээнд түрүүлсэн оюутнууд нь олон улсад өндрөөр үнэлэгдээд зогсохгүй дэлхийн хэмжээний томоохон хуулийн фирмүүд болон олон улсын байгууллагуудад урилгаар ажилладаг байна. 

Шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах “Jessup Cup”-д өнгөрсөн жил Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнууд оролцож, “Шилдэг, шинэ баг”-аар шалгарсан юм.

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс