Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 26 дугаар хуралдаан өнөөдөр /2024.05.16/ болж Шүүгчийн үнэмлэхийн журмыг шинэчлэн баталлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 111 дүгээр захирамжаар “Шүүгчид үнэмлэх олгох, хүчингүйд тооцох, хураах тухай журам”-ыг, “Шүүгчийн үнэмлэхийн загвар”-ыг, “Шүүгчид үнэмлэх олгох тухай бүртгэл”-ийг, Шүүгчийн үнэмлэхийг хүчингүйд тооцсон тухай бүртгэл”-ийг тус тус баталсан байдаг.
Дээрх захирамжийн үндэслэл болгосон Шүүхийн тухай хууль хүчингүй болсон тул шинээр батлагдсан хууль тогтоомжид нийцүүлэн “Шүүгчийн үнэмлэхийн журам”-ыг шинэчлэн баталлаа
Уг журам нь нийт 6 зүйлээс бүрдэх бөгөөд шүүгчийн үнэмлэхийг бэлтгэх, олгох, нөхөн олгох, хэрэглэх, хураах, хүчингүй болгох асуудлыг зохицуулсан байна.
Шүүгч ажилтнуудыг орон сууцжуулах төслийг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ажлын явцын талаарх танилцуулгыг сонслоо
Хэвлэл мэдээллийн хэлтэс