Анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг бүртгэх  2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын 41 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн хурлаар Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлсэн зарим иргэдийн гомдлыг хэлэлцэж, 49 дүгээр тогтоолоор Б.Баасанжавыг, 50 дугаар тогтоолоор Ч.Батсүхийг, 51 дүгээр тогтоолоор Ж.Мөнхдэлгэрийг тус тус нэр дэвшигчээр бүртгэв.

    Ингэснээр Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн 63 сул орон тоонд 119 нэр дэвшигч, Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 10 сул орон тоонд  41 хуульч шалгалт өгөхөөр боллоо.  

 

 

 

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР