Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 244 дүгээр тогтоолоор иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, нийт 43 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 41 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өгсөн.

            Нэр дэвшигчид өнөөдөр (2025.04.10) салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын 25 онооны шалгалт болон салбар эрх зүйн мэдлэг сорилын 15 онооны шалгалтаа өгч иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дууслаа.

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээг баталсан.

 

      Нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нийт 70 оноотой бөгөөд 50 ба түүнээс дээш оноо авснаар уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болно. Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс 16  нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн байна.

    Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийг баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолтой танилцана уу.

 

 

         Батлагдсан хуваарийн дагуу маргааш (2025.04.11) захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт 08:00 цагаас эхэлнэ.

       Шалгалтад оролцох нэр дэвшигчид цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ