Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

     Дээрх  шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах  журам”-ыг баримтлан 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.

                                     Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх

 

 

Шүүхийн нэр

Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо

1

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх

3

                                                    Нийт

3

 

       Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүгчийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан референт Б.Бундсүрэнтэй 77104949 /40/ дугаараар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

       “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.

                                                                                                                                                            

                                                                     ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ