Монголын хуульчдын холбооноос зохион байгуулдаг "Хуульчийн пробоно өдөр"-ийг Шүүхийн ерөнхий зөвлөл 7 дахь жилдээ дэмжиж, хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.
Энэ жилийн хувьд шинээр байгуулагдан 2025 оны 01 сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж буй Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх буюу товчоор Хялбар ажиллагааны анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн олон нийттэй харилцах ажилтнууд Чингисийн талбайд Пробоно өдөрлөгт оролцож 150 гаруй иргэнд, нийслэл, орон нутгийн шүүхийн Тамгын газрууд тус тусын шүүхийн байранд гишүүдтэй хамтран ажиллаж 550 гаруй иргэнд нийт 700 орчим иргэнд мэдээлэл өгч ажиллалаа.
Өнөөдрийн хуульчийн про боно өдөрт шүүхийн захиргааны 100 гаруй ажилтан оролцон иргэдэд үйлчилгээ үзүүллээ. Өдөрлөгт идэвхтэй оролцсон нийт ажилтнууддаа баярлалаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ