Ажлын хэсгийн ээлжит 7 дугаар хуралдаан (2025.05.19)-ний өдөр болж, хуралдаанаар Нийт шүүгчийн III чуулган зохион байгуулах ажлын хэсгээс байгуулсан Мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх дэд ажлын хэсгийн төлөвлөгөөтэй танилцаж, мөн чуулганы зохион байгуулалтын ажил, хэлэлцүүлгийн бэлтгэл ажиллагааны талаар санал солилцлоо.
Нийт шүүгчдээс чуулганаар хэлэлцэн шийдвэрлүүлэх асуудлын талаарх санал авах хугацаа 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тул уг ажиллагааг эрчимжүүлэхээр тогтов.
Нийт шүүгчийн III чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.4, 20.2.5 дахь заалтад заасны дагуу тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, шүүгч нарын гаргасан үндэслэл бүхий саналыг хавсралт дахь хүснэгтийн дагуу нэгтгэн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөрт багтаан [email protected] цахим шуудангаар ирүүлэхийг бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгч нарт мэдэгдье.
НИЙТ ШҮҮГЧИЙН III ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ