Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн төлөөлөл уулзаж, хуульчдад зориулсан эвлэрүүлэн зуучлалын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах асуудлаар ярилцав.

 

 

       Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны тэргүүн Д.Түмэнжаргал, Удирдах зөвлөлийн гишүүн Э.Цолмон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа, гишүүн Ц.Алтанцэцэг, Хуульчдын холбооны Судалгааны төвийн эрхлэгч Г.Оюунболд нар оролцлоо. 

     Эвлэрүүлэн зуучлалын сургалтын хөтөлбөрийг орчин үеийн сургалтын арга зүй, хэлбэр, шаардлагад нийцүүлэн видео болон танхимын хэлбэрээр шинэчлэн боловсруулна. Хөтөлбөрийг Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороонд магадлан итгэмжлүүлэхээр хүргүүлэх шийдвэр гаргав.

 

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ