Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд 2025 оны 06 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Өмнөговь аймаг, Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт ажиллалаа.
Ерөнхий зөвлөлийн 2025 оны 155 дугаар “албан тушаалд шилжүүлэн томилох тухай” тогтоолоор Ц.Мөнгөнцоожийг Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар шилжүүлэн томилж, Ерөнхий зөвлөлийн 2025 оны 156 дугаар “Шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тогтоолоор Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнгөнцоож өөр албан тушаалд шилжин ажиллах болсонтой холбогдуулан тус шүүхийн Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Мөнхтүвшинг Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, тус тус ажлыг нь хүлээлцүүлэв.
Ажлын хэсгийн ахлагч, гишүүд ажилд томилогдсон Ц.Мөнгөнцоож, Б.Мөнхтүвшин нарт ажлын амжилт хүслээ.
Мэдээллийн төв