Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу Шүүхийн Тамгын газрын нийт 116 захиргааны ажилтан өнөөдөр (2025.07.07) Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Шүүхийн захиргааны ажилтнууд Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.
Төрийн сүлдэндээ мөргөн, тангарагаа өргөсөн шүүхийн захиргааны ажилтан нарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга болон Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн гишүүд баяр хүргэн, ажилд нь амжилт хүслээ. Тангараг өргөсөн нийт албан хаагчиддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ