Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагналаа.
Төрийн дээд одон, медалийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, гишүүн Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нар өнөөдөр (2025.07.10) Шүүхийн ерөнхий зөвлөлийн ёслолын танхимд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.
"Энгэрт тань гялалзах энэхүү эрхэм хүндтэй шагнал нь төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, ажил үйлсээрээ манлайлсан, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, тангарагтаа үнэнч байсны илэрхийлэл, шүүх эрх мэдлийн шинэчлэл, хөгжлийн энэ цаг үед шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, засаглалыг бэхжүүлэх үйлсэд үнэнчээр зүтгэж буй та бүхнээрээ бахархаж байна" хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг онцоллоо.
Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Цогт-Очирын Отгонцэцэг, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Сүхбаатарын Ганчимэг, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Батаагийн Гэрэлмаа, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ахмад шүүгч Бандийн Одонцэцэг, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Цэрэнчимэдийн Амаргэрэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ахмад ажилтан Долгорын Баасандорж нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Алтангадас одонгоор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Намдагсүрэнгийн Батчимэг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ийшээгийн Ганбат, Дүүргийн Эрүүгийн хэргийн 1-р шүүхийн ахмад шүүгч Барын Сарантуяа, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ахмад шүүгч Батдолгорын Энхбаатар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Мянгаагийн Баясгалан, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ахмад шүүгч Шараагийн Эрдэнэцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, ахмад ажилтан Жамбалын Туяа, Сүхбаатар дүүргийн шүүхийн Тамгын газрын ахмад ажилтан Дондогдоржийн Сарангэрэл, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын ахмад ажилтан Цэнд-Аюушийн Эрдэнэчимэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын ахмад ажилтан Баямаагийн Энхтуяа, Улсын дээд шүүхийн Тамгын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Даваасамбуугийн Ууганбаяр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Эрдэнэбатын Амарсанаа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалтын хэлтсийн дарга Баасанцэрэнгийн Алтанбагана, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын мужаан Санжаажамцын Мөнхбаяр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын нярав Сосорбурамын Үржинханд, Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч Төмөргарьдын Алтангэрэл, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч Пүрэвжавын Нямсүрэн нар;
Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Төрбатын Шинэбаяр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Алгаагийн Энхжаргал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Чадраабалын Батчимэг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Гаанжуурын Алтанцэцэг, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Энхбаярын Энхтүвшин, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Цогтбаярын Урангуа, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг, Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Пэрлээгийн Гандолгор, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Акраны Дауренбек, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бат-Эрдэнийн Батчимэг, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Доржийн Сарангэрэл, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Батмөнхийн Сарантуяа, Өмнөговь аймгийн Ханбогд сум духь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Доржийн Баттулга, Хэнтий аймгийн Бор-өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Мягмарын Энхмандах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Хүрэлбаатарын Билгүнзаяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн удирдлагын газрын мэдээллийн технологи хариуцсан ахлах референт Ганболдын Мөнхбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын шүүхийн статистик хариуцсан референт Пүрэвдоржийн Ангарагсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн удирдлагын газрын техник хангамж хариуцсан инженер Батхүүгийн Лхагвасүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Аж, ахуй үйлчилгээний хэлтсийн үйлчлэгч Батчулууны Нямсүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Аж, ахуй үйлчилгээний хэлтсийн жижүүр Нацагдоржийн Ганбаяр, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын Байр, ашиглалт-инженер техникийн албаны дарга Паламын Мөнхдорж, Багануур дүүргийн шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Батболдын Мөнх-Учрал, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын ахлах нягтлан бодогч Балжиргаравын Одмөнх, Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын ахлах нягтлан бодогч Аваргын Мөнхзул, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Дашдоржийн Азжаргал, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Лхагвасүрэнгийн Ариунцэцэг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Хонгорын Энхзаяа нар тус тус шагнагдсан байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар Шүүх эрх мэдлийн шинэчлэл, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах шүүхийн захиргааны ажилтнуудыг Шүүхийн тэргүүний ажилтан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт жуухаар тус тус шагнаж урамшууллаа.
”ШҮҮХИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ, ТЭМДГЭЭР
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын мужаан Санжаажамцын Мөнхбаяр, Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч Чулуунбатын Мөнхжаргал, Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч Янгиагийн Долгормаа, Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн Ганбаатарын Мөнхсаруул, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч Рымханы Аманкелди, Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын Ерөнхий шүүгчийн туслах Ядамжавын Мөнхзул, Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Батхүүгийн Бүжмаа, Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн Баярмагнайгийн Шинэчулуун, Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч Даваанямын Эрдэнэчулуун нарыг тус тус шагнав.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ, ЖУУХ БИЧИГ”-ЭЭР
Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын нярав Довчингийн Хаянхярваа, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Мухаметийн Маншук, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч Сураганы Еркин, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Олзодын Эрдэнэчулуун, Дорноговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын жолооч Чулуунбаатарын Баатарчулуун, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч Батсүхийн Аюурзана, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Шагдарын Хаш-Эрдэнэ, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Зоригтын Мөнхзул, Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч Сампилноровын Гончигбал, Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Батбаатарын Адьяасүрэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Сумьяагийн Баярмаа, Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Гансүхийн Батболд, Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын ахлах нягтлан бодогч Товуусүрэнгийн Батмөнх, Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Загарсүрэнгийн Сүхбаяр, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Бямбасүрэнгийн Нарангэрэл, Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Шинэхүүгийн Анхцэцэг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын нярав Должинсүрэнгийн Алтангэрэл, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Шаравын Энхцэцэг, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын эвлэрүүлэн зуучлагч Нямгэрэлийн Гэгээбаяр, Улсын дээд шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах-шинжээч Гантөмөрийн Золзаяа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Отгонбаатарын Төгөлдөр нарыг тус тус шагнав.
Мөн түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Далайн Болор “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Хуулийн хэлтсийн хууль зүйн асуудал хариуцсан референт Онгоцын Должиндэмид “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Шүүхийн тусгай архивын сан хөмрөгийн эрхлэгч Энхбатын Ариунжаргал нар Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ